top of page

Бяцхан үрсээ цэцэрлэгт хурдан дасгах 10 алтан зөвлөгөө

Цэцэрлэгийн шинэ хичээлийн жил эхлэх дөхөж байна. Бяцхан үрсийнхээ анхны өдрийг догдлол, инээд, аз жаргалаар дүүрэн угтахад туслах 10 алтан зөвлөгөөг бид хүргэж байна. Өдөр тутмын амны хөндийн арчилгаанаас эхлээд өөрөө хувцсаа өмсөх, найзтайгаа хуваалцах дадал гээд бүх зөвлөмжийг энгийн, хэрэгжүүлэхэд амар хэлбэрээр орууллаа. Ээж, аавууд анхаараарай — зөв бэлтгэл хүүхдийг цэцэрлэгт хурдан дасгаж, өөртөө итгэлтэй болгоно.

1.Амны эрүүл мэндэд анхаарах


ree

Цэцэрлэгт орсноор хүүхэд олон хүүхэдтэй ойр харьцаж эхэлдэг тул амны хөндийн эрүүл ахуй онцгой чухал. 2080 Kids хүүхдийн шүдний оо нь фтор агуулсан, хүүхдийн сүүн шүдийг хамгаалж, цоорлоос сэргийлэх зориулалттай. Жимсний зөөлөн амттай тул хүүхдүүд дуртай хэрэглэдэг бөгөөд өдөрт 2 удаа угаах дадлыг багаас нь хэвшүүлэхэд тохиромжтой.


2. Цагийн дэглэмд нь аажмаар дасгах


ree

Цэцэрлэгийн цагийн хуваарьт тааруулж өглөө эрт босох, тогтсон цагт унтах зуршлыг урьдчилан бий болгоорой. Энэ нь өглөө сэрэхэд хялбар болгоно


3. Хувцсаа өөрөө өмсөж, тайлахад сургах


ree

Энгийн товч, цахилгаантай хувцас өмсгөж, хүүхдээ бие даан өмсөж, тайлж сургах нь цэцэрлэгийн өдөр тутмын амьдралд маш хэрэгтэй.


4. Өөрөө хоолоо идэх дадал олгох


ree

Хүүхдээ халбага, сэрээг зөв хэрэглэх, асгаруулахгүй идэхийг гэртээ дадуулбал цэцэрлэгт хооллох үед нь амар болно.


5. Бие засах дэг журамд сургах


ree

Цэцэрлэгт орхоос өмнө хүүхдэд бие засах дохиогоо хэлж сурах, бие зассаны дараа гараа угаах зуршлыг ойлгуулаарай.


6. Найзтайгаа хуваалцах сэтгэл төлөвшүүлэх


ree

Тоглоом, бал, ном зэргийг найзтайгаа хуваалцах дадлыг тоглоомын байдлаар гэрт нь зааж өг.


7. Сэтгэл санааг нь бэлтгэх


ree

Цэцэрлэгийн тухай үлгэр уншиж өгөх, эерэг түүх ярьж өгөх нь хүүхдийн айдсыг багасгаж, догдлолыг нэмнэ.


8. Багшийн үгийг сонсох дадал


ree

Гэртээ тоглоомын байдлаар "багш-сурагч" тоглож, анхааралтай сонсох, даалгавар биелүүлэх туршилт хийж болно.


9. Эрүүл мэндийн үзлэгт оруулах


ree

Цэцэрлэгт орохоос өмнө шаардлагатай эрүүл мэндийн үзлэг, вакцинжуулалтыг бүрэн хийлгэх хэрэгтэй.


10. Ээж, аавын итгэл дүүрэн үдэлт


ree

Эцэг эхийн инээмсэглэл, халуун үг хүүхдийн хувьд хамгийн том урам зориг болдог. Өдөр бүр итгэлтэйгээр үдэж байгаарай.


Энэ зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр таны бяцхан хүүхэд цэцэрлэгийн шинэ амьдралд хурдан дасан зохицож, эрүүл, аюулгүй, аз жаргалтай өсөх болно.


 
 
 

Comments


БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2025 Алтан Жолоо Импекс ХХК

  • Facebook
  • Youtube
bottom of page