ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА ХААШАА ЭРГЭЖ БАЙНА ВЭ?
- anujinaji
- Oct 22
- 1 min read
Жил бүр ойролцоогоор 2.1 тэрбум тонн хог хаягдал дэлхий дээр үүсдэг. 2030 он гэхэд энэхүү хэмжээ 2.59 тэрбум тонн болж өснө гэсэн таамаг бий.
Дэлхий дахинд нэр хүндтэй шоколадны нэг болох Schogetten нь хэрэглэгчдийг байгальд ээлтэй амьдралын хэв маягийг уриалж байна. 1962 онд Германд анх үйлдвэрлэгдэж эхэлсэн энэхүү шоколад нь өнөөдөр олон улсын зах зээлд өргөн танигдсан брэндийн нэг болсон бөгөөд чанар, амт, тогтвортой хөгжлийг хослуулж байна.
Хуваалцахад хялбар, онцгой савлагаа
Schogetten шоколад нь уламжлалт шоколаднаас ялгарах нэг гол давуу тал нь савалгаа дотороо жижиг дөрвөлжин хэсгүүдэд хуваагдсан байдаг юм. Энэ нь хэрэглэгчдэд шоколадаа амархан хуваалцах, боломжийг олгодог. Мөн бүтээгдэхүүн нь олон төрөлтэй бөгөөд сүүтэй, хар, самартай, карамельтай, жимстэй зэрэг 10 гаруй сонголттойгоор худалдаалагддаг.

Герман чанар, цэвэр орц
Чанартай түүхий эд ашигладаг гэдгээрээ алдартай Schogetten брэнд нь какаоны цэвэр тос, сүү, жимсний охь зэрэг өндөр чанарын орцыг ашигладаг. Үйлдвэрлэлийн бүх шатанд Герман чанарын хатуу стандарт мөрддөг учир шоколадны амт, бүтэц, үнэрийн хувьд дээд зэргийн бөгөөд хэрэглэгчдэд сэтгэл ханамжийг өндөр түвшинд өгдөг.

Байгальд ээлтэй савлагаа
Сүүлийн жилүүдэд Schogetten брэнд экологид ээлтэй савлагаа хэрэглэхэд онцгой анхаарч байна. Шоколадны хайрцаг нь дахин боловсруулж болдог цаасан материалаар хийгддэг бөгөөд үйлдвэрлэлд хуванцар ашиглалтыг багасгаж, нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулах зорилт тавьсан байна. Энэ нь хэрэглэгчдэд амттай шоколад идэхийн зэрэгцээ байгальд хариуцлагатай сонголт хийх боломж олгож байгаа юм.

Аз жаргалаа ширхэг ширхгээр хуваалц
Schogetten шоколад нь хэрэглэгчдэд баяр баясгалан авчирч, нийгэмд эерэг мессеж түгээж буй брэндийн нэг юм. “Аз жаргалаа ширхэг ширхгээр хуваалц” гэсэн урианы доор урам зориг өгч, амт ба хариуцлагыг нэгтгэсэн сонголтыг Монголын хэрэглэгчдэд “Алтан Жолоо Импекс ХХК” албан ёсоор импортлон оруулж ирдэг билээ.
Аз жаргалаа ширхэг ширхгээр хуваалц- Schogetten шоколад




Comments