top of page

Халаасандаа хийж болохгүй зүйлс

  • Writer: Нийтлэл
    Нийтлэл
  • Jun 5
  • 2 min read

Халаасандаа хийж болохгүй, эсвэл хийхэд тохиромжгүй зүйлс гэж үнэхээр байдаг шүү! Үүнийг аюулгүй байдал, тав тух, эсвэл ёс зүй талаас нь ангилж үзэж болно. Жишээ нь шүдэнз, асаагуур батерей, power bank зэрэг нь халуун орчинд байвал маш амархан тэсрэх эрсдэлтэй байдаг тул биеийн дулаанаас хол байлгах ёстой.


Тохиромжтой болон тохиромжгүйгээс тус бүр ердөө 3-ыг нэрлэе.


1. Чухал бичиг баримт болон карт: Хувцасны материал ямар байхаас шалтгаалж үрэлтийн явцад нугарч, муудах асуудал бишгүй тохиолдоно. Хамгийн ойрхон жишээ гэвэл ихэнх автобусны картыг эзэндээ гээгдхээс өмнө халаасанд нь байсан байдаг.

ree

2. Бохир зүйл (ашигласан салфетка, бохь): Эрүүл ахуйн хувьд ч тэр харагдах үзэмжийн хувьд маш тохиромжгүй бүдүүлэг үйлдэл юм. Магадгүй яарсан үедээ санамсаргүй халааслах тохиолдол бий. Гэхдээ угаалгын машинд устай холилдсон л бол авралгүй шүү дээ.


ree

3. Том түлхүүр болон түлхүүрийн оосор

Зарим хүмүүс өөрт хэрэгтэй бүх түлхүүрээ багцлаад өмдний халаасандаа хийх эсвэл зүүдэг. Энэ нь мэдээж энд тэнд тавиад мартахгүй гэсэндээ л байх л даа. Гэхдээ л ингэж халаасандаа хийж өмднөөсөө зүүх нь таныг хувцас загварын мэдрэмжгүй харагдуулдаг гэдгийг санах хэрэгтэй.


ree
Харин халаасандаа юу хийвэл тохиромжтой вэ?

1.     Амны хаалт

Бид өдөр бүр олон хүнтэй газраар явж, олон хүн чихцэлдсэн нийтийн тээврээр зорчиж, олон хүний түлхсэн “тат” гэдэг бариулаас барьдаг. Заримдаа тэр олон хүн дунд утасныхаа чанга яригчаар Улаанаатайгаа ярьж буй 50 эргэм насны эгчийн үсчих шүлс гээд л ийм ойр дотно харилцаатай ард түмний дунд ажиллаж амьдардаг монгол хүн та амны хаалтыг байнга ашиглаж тохирсон уутанд хийж маскаа халаасалж хэвшээрэй.


ree


2.     Хумсны хутга

Хаврын цагт хүмүүс хамгийн их ачаалалтай ажиллаж, суралцдаг ба үүнээс болж дархлаа унах, ханиад хүрэх, үс унах, хурууны арьс сөрөх зэрэг ялихгүй ч гэлээ ярвигтай жижиг асуудлууд гарч ирдэг. Амьдралыг сөрж ядан байхад арьс хүртэл өөдөөс сөрөөд түүндээ улам стрессдээд байгаа бол жижиг хумсны хутгаа халааслаад Пүрэв гараг бүр мөнгөтэй болно гэж сүслээд өөдөөс сөрөөд буй зөрүүд арьсыг зөөлхөн гэгч нь авчихаж байгаарай.


ree

3.     Халаасанд багтах Julie’s жигнэмгийг хэрэглэхэд маш хялбар бас амттай гэж яана! 

Сахрын агууламж багатай хэрнээ арааны шүлс асгаруулам, дэлхийн 80 гаруй оронд худалдаалагддаг алдартай жигнэмэг танай гэртэй ойрхон дэлгүүрт бас CU, GS25 бүх салбараар худалдаалагдаж байна.


ree

ree

Дэлхийн нэгэн үнэ цэнэтэй хэрэглэгч болж яг одоо Julie’s жигнэмгээ халааслаарай.


 
 
 

Comments


БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2025 Алтан Жолоо Импекс ХХК

  • Facebook
  • Youtube
bottom of page