top of page

МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТОП 100 АЖ АХУЙ НЭГЖИЙН НЭГЭЭР АЛТАН ЖОЛОО ГРУПП ШАЛГАРЧ, 31 ДҮГЭЭР БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ.

Updated: May 6, 2025

Монгол улсын үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэг АЛТАН ЖОЛОО ГРУПП нь 1992 оноос хойш 32 жил гадаад дотоод худалдаа, үйлдвэрлэл, барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдгөө 10 охин компаниараа зах зээлээ тэлж байна.


Улсын төсөвт төлсөн татварын хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар эрэмблэгдсэн энэхүү сонгон шалгаруулалтад АЛТАН ЖОЛОО-ны эгнээнд олон мянган ажилтан албан хаагчид хамтын үнэ цэнийг бүтээж, Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, 23 дахь жилдээ шалгараад байна.


Энэхүү амжилтад үргэлж хамт байдаг харилцагчид, үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсад, харилцагч байгууллагууддаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөж, НИЙТЛЭГ ҮНЭ ЦЭТГЭЛийг бий болгосон ажилтан, албан хаагч, хамт олондоо талархал илэрхийлье.


“АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ЖОЛОО” АЛТАН ЖОЛОО ГРУПП



 
 
 

Comments


БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2025 Алтан Жолоо Импекс ХХК

  • Facebook
  • Youtube
bottom of page