ТА МЭДСЭН ҮҮ?
- bayarmaaaji
- Nov 6
- 2 min read

Солонгосын хүнсний салбарын хамгийн танил брэндүүдийн нэг Ottogi 2024 онд гадаад зах зээлд шинэ нэршил, шинэ дүр төрхтэйгөөр “OTOKI” болон шинэчлэгдлээ. Энэ өөрчлөлт зөвхөн брэндийн нэрэнд бус, олон улсын стратеги болон хэрэглэгчидтэйгээ харилцах өнгөд шинэ эрин үеийг нээж байна.
Олон улсын хэрэглэгчид “Ottogi” нэрийг янз бүрээр уншиж, зарим тохиолдолд буруу дууддаг байсан нь брэндийн хувьд нэгэн томоохон сорилт байв. Тиймээс илүү уншихад хялбар, дурсамжтай, дэлхийн зах зээлд ойлгомжтой бичиглэл болохын тулд “OTOKI” гэсэн шинэ нэрийг сонгосон.
The Korea Herald-ийн мэдээлснээр, энэ нь брэндийн дэлхийн хэмжээнд танигдах чадварыг нэмэгдүүлэх, мөн залуу үеийн хэрэглэгчдэд илүү найрсаг, орчин үеийн өнгө төрх бий болгох зорилготой байжээ. Шинэ нэр нь зөвхөн бичиглэл төдий бус брэндийн философийг илүү чөлөөтэй, нээлттэй, дижитал эринд нийцсэн хэлбэрт оруулсан стратегийн шинэчлэл юм.

Jin Ramen — шинэ савалгаа, танил амт
OTOKI нэрийн дор хамгийн түрүүнд шинэчлэгдсэн бүтээгдэхүүн бол алдарт Jin Ramen бэлэн гоймон.Шинэ савлагаа нь өнгө, бүтэц, логогоо илүү цэвэрхэн, минимал, тод хэлбэртэй болгож, орчин үеийн хэрэглэгчдэд илүү нийцтэй дүр төрхийг бий болгожээ.
Энэхүү шинэ дизайн нь брэндийн шинэ философийг илэрхийлэхийн зэрэгцээ олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ илүү өргөн хүрээнд таниулах зорилготой.Гэхдээ нэг зүйл өөрчлөгдөөгүй — Jin Ramen бэлэн гоймонгийн амт, чанар яг хэвээрээ.
Шинэ савлагааны давуу тал:
Олон улсын хэрэглэгчдэд илүү ойлгомжтой дизайн ба хэлний дуудлага – Логоны фонт илүү тод, англи хэл дээр төвлөрсөн.
Орчин үеийн минимал хэв маяг - Залуу хэрэглэгчдийн сонирхолд нийцсэн, дижитал орчинд ялгарах дизайн.
Олон улсын зах зээлд илүү нийцтэй - Олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ өргөжүүлэх стратегийн нэг хэсэг.

Шинэ cup савлагаа — байгальд ээлтэй, хэрэглэгчдэд илүү аюулгүй
“OTOKI (Ottogi)” компанийн 2023 оны Sustainability Report-т дурдсанаар, “Jin Ramen”-ийн савлагааны материалыг нэг төрлийн материал (single material) болгон шинэчилжээ.Энэ нь дахин боловсруулалт хийх боломжийг нэмэгдүүлж, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бодлогын нэг хэсэг болж байна.
Мөн үйлдвэрлэлд flexo printing технологи нэвтрүүлж, будаг, химийн хэрэглээг багасгах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах чиглэлд шинэ алхам хийжээ.
Шинэ материал нь:
Хэрэглэхэд илүү аюулгүй — халуун ус нэмэхэд “гар түлэх” зэрэг асуудлыг бууруулсан дулаан тусгаарлагч бүтэцтэй;
Хөнгөн, бат бөх — зөөвөрлөхөд амар, хэлбэрээ сайн хадгалдаг;
Дахин боловсруулахад хялбар — нэг төрлийн материал тул eco-friendly системд бүрэн нийцдэг.
Савлагаа, нэр, дүр төрх өөрчлөгдсөн ч “Jin Ramen” бэлэн гоймонгийн танил амт, чанар хэвээр үлджээ.OTOKI брэнд хэрэглэгчдэдээ “Шинэ дүр төрхтэй ч, итгэлтэй амтаа хадгалсан” гэдгийг онцолж байна.




Comments